Фото: Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаас онцолж байна

Б.Баясгалан
08 сарын 12, 2019

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр,  Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар гэм буруутай эсэхийг тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх юм.

Мөн тус шүүх хуралд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтэд хяналт тавих Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын 7 гишүүн ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлсэн.

Шүүх хуралдаанд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар хохирогчоор, Ц.Амгаланбаатар гэрчээр оролцож байна.

Шүүх хуралдааны байрны гадна хэд хэдэн талын төлөөллүүд лоозон барин жагсаж байна. 

Тухайлбал, нэг хэсэг хүмүүс шүүгдэгч 9 хүнийг өмгөөлж буй бол зарим иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн Б.Хурц нар эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан учир ял оноох шаардлагатай гэж дуу хоолойгоо хүргэн жагсаж байна.

Мөн зарим иргэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нарыг тус хэргээр улстөр хийж байна гэсэн байрь суурь илэрхийлж байна.

Шүүхийн байрны гаднаас гэрэл зургаар онцолж байна.


Холбоотой сэдвүүд

б.хурц шүүххурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.