БНАСАУ-аас Итали улсад суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Чо Сон Гиль Италиас орогнол хүссэн тухай БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Одоогийн байдлаар энэ тухай баталгаатай мэдээлэл байхгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдэгдсэн байна. БНАСАУ-ын төлөөлөгчид гадаад улсад орогнохыг завдаж буй тохиолдолд тухайн улсын эрх баригчид энэ талаар голдуу БНСУ-д мэдэгддэг байна. 

Ром хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Чо Сон Гиль нь Италид улс төрийн орогнол хүсэхээр бэлтгэж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн 12 дугаар сараас Италийн Засгийн газрын хамгаалалтад байгаа гэж "Чунан ильбо" сонин өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг