Японы барилгын даацын машин үйлдвэрлэгч компани цөмийн бөмбөг үйлдвэрлэгч Хойд Солонгос улсад бүтээгдэхүүн нийлүүлсэн байж магадгүй гэв. Токиод төвтэй Kato Works компани энэ талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийснийг NHK дамжууллаа. 

Японы кран Хойд Солонгост байгаа гэх шуугиан олон улсад дэгдсэний дагуу тус компаниас зурганд шалгалт хийгээд өөрсдийнх нь бүтээгдэхүүн байх магадлалтай гэжээ. Хойд Солонгосын цөмийн пуужингийн туршилтын бүсээс авсан тус зурганд үлдсэн кран Kato Works Ибараки муж дахь үйлдвэртээ 2001 оныг хүртэл үйлдвэрлэсэн загвартай маш адилхан байжээ. 

Тэр үеийн бүтээгдэхүүнийг Зүүн урд Азид нийлүүлсэн. Kato Works кран нь Хойд Солонгост байгааг огт мэдээгүй. Тэгээд ч цэргийн зэр зэвсгийн үйлдвэрлэлд ямар нэг байдлаар оролцсон эсэх нь тодорхойгүй байгааг хэлжээ.