peak.mn
03 сарын 07, 2019
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны Вьетнамд хийсэн айлчлалын тухай баримтат кино БНАСАУ-ын төв телевизээр лхагва гарагт гарсан боловч АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн хэлэлцээ байгуулаагүй талаар огт дурдаагүй байжээ.
Уг баримтат кинонд хоёр улсын удирдагчид Ханой хотын зочид буудлын гадна инээмсэглэн алхаж байгаа хийгээд Ким Жөн Ун Ханой хотын гудамжаар хар лимузинтэй өнгөрөх үед оршин суугчид даллаж байгаа зэрэг дүрсийг үзүүлжээ.
"БНАСАУ болон АНУ олон арван жилийн турш үргэлжилж буй сөргөлдөөнөө зогсоох хэрэгтэй" хэмээн Ким Жөн Уны хэлснийг баримтанд кинонд онцолсон байна. Гэсэн хэдий ч дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн тухай огт дурдаагүй байна.
БНАСАУ цөмийн зарим байгууламжийнхаа үйл ажиллагаагаа сэргээж байна гэх мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй үед дээрх баримтат кино үзэгчдийн хүртээл болсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, New York Times
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.