Жилд 2.5 сая хүнд үйлчилж, кино театрын бизнесийг тэргүүлж буй Монгол дахь IMAX брэндийг эзэмшигч Өргөө сүлжээ кино театр 700 сая төгрөгийг хэрэглэгчиддээ шинэ жилийн бэлэг болгон өгөөд эхэлжээ. 

Тус кино теарт нь сүүлийн 8 жилийн турш үйлчлүүлэгчидээ “Лоялти-1.0” бонус картын 10% буцаан олголттой хөтөлбөрт хамруулж, урамшуулал олгодог байсан бол 2019 онд тохиох 10 жилийн ойгоо угтаж, Лоялти хөтөлбөрөө сайжруулж 2.0 түвшинд шилжээд байгаа юм байна. Тодруулбал, Лоялти бонус картын үйлчилгээгээ дараагийн төвшинд хүн болгонд хүргэхээр олон улсын жишигт хүрсэн Amazon server-д байрлах аппликейшин хэрэглээг сонгосон юм байна. Энэ хүрээнд шинэ жилийн баярыг тохиолдуулан үйлчлүүлэгч, уншигч танд Өргөө сүлжээ кино театраар зочилж, дараах QR кодыг үзүүлэн 700 сая төгрөгийн урамшуулалд хамрагдах боломжийг олгож байна.

Тэд үйлчлүүлэгчиддээ гайхамшгийг мэдрүүлэх зорилгоор өнгөрсөн 4 дүгээр сард 15 тэрбум төгрөгөөр “Лазер синема”-г байгуулан нээсэн бол мөн 10 жилийн ойгоо угтаж  Дархан хотод шинэ салбараа нээхээр ажиллаж буй аж.