Цар тахлын хүнд цаг үед бүтээгдэж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн "Хотулун гүнж" УСК 12-р сарын 3-нд бүх кинотеатраар гарч эхлэх гэж байна. Шүүдэр продакшны, тулаант эпик төрлөөр бүтээж буй Юань гүрний үеийг харуулсан энэхүү кинонд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.

Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй монгол кино "Хотулун гүнж"-ийн нээлт Өргөө, Cinemanext кинотеатруудад болох юм байна.

Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм. Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэсэн Хятад, Америкийн хамтарсан The curse of the Turandot буюу Турандотын хараал хэмээх кино саяхан нээлтээ хийжээ. 

"Хотулун гүнж" кинонд зоригт Хотулун гүнж ба түүний шадар баатруудыг бага наснаас нь эхлэн үзүүлдэг агаад, хашгичаан, хараал, цус үзүүлэхгүй гэр бүлээрээ үзэх бүтээл хийхээр зорьсон ажээ.