ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын хэрэгжүүлж буй "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд анхны 400 жуулчин БНХАУ-аас өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж, аялаад буцсан билээ. 

Тэгвэл дараагийн ээлжийн 400 жуулчин маргааш БНХАУ-аас Улаанбаатарт ирэх аж. Тэдгээр жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулж, Тэрэлж, Цонжин болдог, Аглаг бүтээлийн хийд зэрэг дурсгалт газрууд болон ирэх амралтын өдөр болох Даншиг наадмыг үзүүлэх юм байна.