Б.Баясгалан
04 сарын 13, 2021
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан. Уг асуулгын хариуг Засгийн газраас буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өгчээ.
Хариуд дурдсанаар уг төслийг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын 3 компанийг орохыг урьсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлын улмаас тендерийг нээх хугацааг 30 хоногоор сунгажээ.
Асуулгын хариу бүхий албан бичигт:
Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан "Зээлийн хэлэлцээр"-ийн дагуу БНХАУ-ын талаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 272/2020 дугаартай албан бичгээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дараах 3 компанийг оролцуулах саналыг ирүүлсэн.
Үүнд:
"Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх" тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 14-нд зарлаж, урилгыг дээрх 3 компанид хүргүүлсэн.
Цар тахлын нөхцөл, хил хаасны улмаас тендерт оролцох дээрх 3 компани тендерийн хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт ирүүлсэн учир тендер нээх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэл хойшлуулсан.
Тендер шалгаруулалтыг 2021 оны 6 дугаар сард багтаан зохион байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бөгөөд 2026 оны 07 дугаар сард бүрэн дуусгаж, хүлээн авна.
Хөрөнгө оруулалтын БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 288.5 сая ам. долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөх тооцоотой байна" гэжээ.
Бүрэн эхээр нь хүргэж байна.
бнхау с.бямбацогт тендер ц.нямдорж эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.47.0] ・ 2021.04.16 Хариулах
Хужаа нар хужаагаа урьжээ
Зочин [192.82.80.77] ・ 2021.04.14 Хариулах
Ман монголыг хужаатай хамтарч үгүй хийхээр 100 жил болсон гэжүү
Зочин [192.82.89.165] ・ 2021.04.14 Хариулах
Болиоч ээ.Эсэргүүцэж байна.
Зочин [202.179.26.113] ・ 2021.04.13 Хариулах
Хятадууд барина гэж би мөн ч их хэлсэн дээ.Монгол Улс дахиад Хятадад 280 сая долларын өртэй боллоо..Нэмж хэлэхэд баталгаат хугацаа болон 289 сая доллар төлөгдөх хүртэлх урсгал засварыг бас Хятадууд хийнэ.289 сая долларын хүү гэж бас бий..С.Бямбацогт гэж виза Хятадуудын даалгавраар Ховд аймгийг Ундны -Ус" ны хомсдолд оруулж Ховдын Ард түмнийг устгаж үгүй болгох ажилд ханцуй шамлан орлоо..С.Бямбацогтыг дэмжлэг ухамсаргүй хар новшнууд та нар ирээдүйгээ устгах гэж юу байдгыг хожим нь ойлгож Үйлийн үрээ үр хүүхдүүддээ үлдээгээд үхэх болно доо..
Санал болгох
1 Эдгээдэг, эргээд нөхөгддөг ХУБА буюу модон байшингийн төгс шийдэл
2 Б.Уранбилэг: Хөлийн нумыг хөгжүүлье л гэвэл хүүхдээ дураар нь гүйлгэж, харайлга, гол нь эрт оношлуул
3 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
4 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
5 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай