БНХАУ Шанхай хотдоо асар том хэмжээний нээлттэй худалдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ нь тус улс дэлхийн нээлттэй зах зээлийг дэмжиж байгааг харуулах зорилготой юм. 

Хятадын Анхны Олон Улсын Импортын Экспод орон нутгийн 400 гаруй худалдаачин, гадаадын 172 орноос 3600 гаруй бизнес эрхлэгчид албан ёсны тоогоор оролцож байгаа талаар мэдэгдсэн байна.


Өнгөрсөн ням гарагийн орой Шанхай хотод байшингуудын гэрэлтүүлгийг асаан үзэсгэлэнд оролцогчдыг угтан авсан байна. Тус хот нь үзэсгэлэнгийн талбайд үзэсгэлэнд оролцдогчдод чиглүүлэх, тэдэнд туслуулах зорилгоор коллежийн 300 гаруй оюутантай гэрээ хийжээ. 


Уг үзэсгэлэн нь энэ сарын 5-10-ны хооронд болж байгаа бөгөөд БНХАУ нь АНУ-тай худалдааны дайн эхлүүлснээс хойшхи бусад улс орнуудтай худалдааны харилцаагаа сайжруулахаар хийж байгаа нэг алхам хэмээн шинжээчид үзэж байна.


Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин үзэсгэлэн нээж үг хэлэх үеэрээ Хятад улс санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол гэх мэт салбаруудад харилцан  ажиллахад гарах саад тотгорыг арилгахад бэлэн байгаагаа зарлажээ.


Түүнчлэн Хятад улс импортын барааны худалдан авалтыг нэмэгдүүлэн, тарифыг бууруулахын зэрэгцээ, 30 триллион долларыг импортын бүтээгдэхүүнд, 10 их наяд ам.долларыг үйлчилгээнд ирэх 15 жилд зарцуулахаа амалсан байна.

Мөн тэрээр "БНХАУ нь бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн тулд зохистой тогтолцоо, дүрэм журамыг бий болгоход анхаарч ажиллана" гэжээ.