Б.Баясгалан
02 сарын 14, 2019
БНХАУ-АНУ-ын өндөр дээд түвшний төлөөлөгчдийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний шинэ шат пүрэв гарагийн өглөө Бээжин хотноо эхэлсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд, Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-АНУ-ын эдийн засгийн өргөн хүрээний яриа хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ болон АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар хэлэлцээний нээлтийн арга хэмжээг даргалан явуулжээ.
Өндөр дээд түвшний төлөөлөгчдийн энэхүү хэлэлцээ маргааш дуусах юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
/Xinhua/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.