The EAST хэмээн нэрлэгдсэн БНХАУ-ын шинжлэх ухаанчдын бүтээж буй хиймэл нар 100 секундийн турш 120 сая хэмийн дулаан ялгаруулж, дараа нь 20 секундийн турш 160 сая хэмийн дулаантай ажилласнаар дэлхийд шинэ амжилт тогтоолоо. 

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн физикийн шинжлэх ухааны Хэбэй дэх институтэд байрлах тус төхөөрөмж нь өөрийн өмнөх амжилтыг ч эвдсэн бөгөөд тус амжилт нь 100 секундийн турш 100 хэмийн дулаан ялгаруулах байжээ. 

The EAST нь одоогоор хүмүүсийн бүтээж байгаа цөөн хэдэн хиймэл нарны нэг ба улс орнууд хоорондоо хэн түрүүлж найдвартай ажиллагаатай цөмийн хайлуулах реактор зохион бүтээх вэ гэдэг дээр өрсөлдөж байгаа юм. Тэгвэл энэхүү амжилтаараа БНХАУ бусдаасаа нэг алхмын түрүүнд явж байгаагаа баталж буй ажээ. Хэрэв тус бүтээл амжилттай болбол цөмийг хайлуулах аргаар хэрэглээний хязгааргүй эрчим хүч үүсгэх бөгөөд үүнийг дэлхий дахинаа тогтвортой эрчим хүчний ариун тагш хэмээн итгэж байгаа юм. 

Нарны гадаргуу 15 сая хэмийн дулаантай шатдаг бол The EAST төхөөрөмж нь түүнээс арав дахин их буюу 160 сая хэмийн дулаантай ажиллаж байгаа нь бас нэгэн тэмдэглүүштэй үзүүлэлт юм.

Энэ тухайд Шинжэний өмнөдийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн физикийн тэнхимийн эрхлэгч Ли Миао сонинд өгсөн ярилцлагадаа цаашдын зорилго нь тус төхөөрөмжийг тогтмол хэмд аль болох удаан буюу дор хаяж нэг долоо хоногийн турш халаахыг оролдоно хэмээжээ.

Тухайн бүтээлийн хүрээнд өмнөх амжилт нь БНСУ-д харьяалагдаж байсан ба тэдний бүтээж буй KSTAR хиймэл нар нь өнгөрөгч 12 дугаар сард 20 секундийн турш 100 хэм хүртэл халуунаа барьж байжээ. 

Судлаачдын үзэж байгаагаар тухайн төхөөрөмж энэ хэвээрээ амжилт үзүүлсээр байвал ирэх 30 жилийн хугацаанд цөмийг хайлуулах реактор бэлэн болно хэмээжээ. Тэгвэл Олон улсын Атомын эрчим хүчний агентлагаас 2025 оноос өмнө 300 секундийн турш 100 сая хэмийн дулаан барихад зорин ажиллаж байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD