БНХАУ-д магистрын түвшинд тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөр зарлагдлаа

Б.Номин
04 сарын 30, 2026

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль (Renmin University of China)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байна.

Бүртгэл тавдугаар сарын 31-нийг дуустал цахимаар явагдах бөгөөд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.

Суралцах чиглэл 

  • Түвшин: Магистр
  • Чиглэл: Орчин үеийн Хятад судлал (Contemporary Chinese Studies)
  • Хэл: Англи хэл
  • Хугацаа: Хоёр жил

Тэтгэлгийн давуу тал:

  • Сургалтын төлбөрийн 100% чөлөөлөлт
  • Амьжиргааны тэтгэмж (Allowance)


Эх сурвалж: Боловсролын Яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.