Б.Баясгалан
09 сарын 29, 2022
БНХАУ-ын ачаа тээврийн томоохон төлөөлөл болох “SF AIRLINES” компанид Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээг өнөөдөр олгожээ.
Тус компани нь 2022 оны наймдугаар сарын 24-нд Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үзлэг шалгалтад орж, манай улсад төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо.
“SF AIRLINES” компани нь дэлхийн алдарт DHL, TNT зэрэг ачаа тээврийн компаниудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай бөгөөд өөрсдийн бүрэн эзэмшлийн 70, түрээсийн 86 гээд нийт 156 ачаа тээврийн хөлгөөр Ази, Европыг холбосон тээвэрлэлт хийдэг.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тус компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Чин Ганд Иргэний нисэхийн дүрэм болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, урт хугацаанд тогтвортой, ажиллахыг хүсэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.