Мин улсын үеийн/1368-1644/ ногоон өнгөтэй шавар сав суулга болон Хан улсын үеийн/МЭӨ206-МЭ220/ амьтны хэлбэртэй шавар эдлэл тэргүүтэй 361 ширхэг олдворыг БНХАУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг АНУ-ын Засгийн газар гаргажээ.

АНУ-БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай 2009 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн өгч буй хамгийн олон тооны үзмэр энэ болох ажээ.

“Манай хоёр улсолон салбарт түншлэлийн харилцааг хөгжүүлсээр ирсэн. Холбооны мөрдөх товчоо болон БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн удирдах газрын хамтын хүчин чармайлтын дүнд тус улсын 361 олдворыг шилжүүлэн өгөхөөр боллоо” гэж Холбооны мөрдөх товчооны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн асуудал хариуцсан хэлтэсийн дарга Кристи Жонсон хэлсэн байна.

“БНХАУ-аас хилийн чанад руу алдагдсан олдворууд нь манай улсын соёлын өвийн чухал хэсгийг бүрдүүлдэг” гэж тус улсын Үндэсний соёлын өвийн удирдах газрын орлогч захирал Ху Бин хэлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, China Daily