БНХАУ-ын Хубэй муж, ӨМӨЗО-оос манай улсад эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлахаа мэдэгдэв

Б.Баясгалан
11 сарын 24, 2020

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан өчигдөр цахимаар явагдлаа. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./

Тус хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-оос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг хятадын тал мэдэгдлээ.

Хятадын ард түмний коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцэлд Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэнд хятадын тал мөн талархал илэрхийлэв. 

Коронавирусийн цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр улс өндөр хариуцлагатай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээллээ шуурхай үр дүнтэй солилцсоноор хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүйг цохон тэмдэглэв. Улмаар халдварын тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой сэдвүүд

бнхау коронавирус монгол улс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.