БНХАУ-д төрийн албаны 14 мянган ажлын байрны төлөө 1 сая хүн өрсөлджээ

Б.Баясгалан
12 сарын 03, 2018

Өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан БНХАУ-ын Төрийн албан хаагчийн шалгалтад 920 мянган хүн оролцож, 14 мянга гаруй ажлын байрны төлөө өрсөлдсөн тухай тус улсын Төрийн албаны удирдах газраас мэдээлэв.

Төрийн албан хаагчийн шалгалт нь тус улсад зохион байгуулдаг хамгийн өрсөлдөөнтэй шалгалтуудын нэг бөгөөд энэ онд 63 шалгуулагч тутмын нэг нь төрийн албан хаагч болох ажээ.  

2017 онд энэ оныхтой харьцуулахад харьцангуй олон буюу 28 мянга гаруй ажлын байрны төлөө өрсөлдөж байжээ. Санхүү, олон нийтийн аюулгүй байдал, гадаад хэрэг болон өөр бусад салбарт ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүс бичгийн шалгалтаас гадна мэргэжлийн ур чадварын нэмэлт шалгалт өгсөн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Xinhua/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.