Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 265 иргэн ирснээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй 38, жирэмсэн болон асран хамгаалагч 32, өндөр настан 20, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан 15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.


Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб