Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн хоёр онгоцоор нислэг үйлдэж, нийт 420 иргэнээ эх оронд нь авчирлаа.

Өчигдөр 20:25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардсан эхний онгоцоор 256 иргэн ирэв. Үүнд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.

22:10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардсан хоёр дахь онгоцоор 164 иргэн иржээ. Үүнд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна.

Дээрх иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд байршуулсан бөгөөд нийт 21 хоног тусгаарлана.