БНСУ-ын шүүх Оросын "Палладий" хөлөг онгоцны 5 далайчинд шоронд хорих ял оноожээ. Баривчлан саатуулах үед эсэргүүцэл үзүүлсэн, бичиг баримтаа бүрдүүлэхгүйгээр боомтоос гарсан, эргийн хамгаалалтынхны шаардлагыг хүлээж аваагүй гэх зэргээр шүүх Оросын далайчдыг 4 зүйл ангиар буруутгасан байна.

Шүүх хөлөг онгоцны эзэмшигчид хоёр жил 6 сар, хөлөг онгоцны багийн ахмадад 1 жилийн хорих ял оноож, тус бүр торгууль ногдуулсан бол бусдад нь 10 сарын хорих ял оноосон байна.

Ялын тогтоол долоо хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд энэ хугацаанд далайчид давж заалдах боломжтой аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости