Х.Оргил
08 сарын 20, 2020
Нийгмийн сүлжээнд 23 настай одонтой ээжийн тухай яригдсан нь монголчуудын гэр бүл төлөвлөлт, гэрлэлт тойрсон асуудлыг хөндсөн томоохон ярианы сэдэв болоод байна. Уг асуудал дээр байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн нэг нь "Метро девелопмент" группын ерөнхий захирал Б.Одсүрэн. Тэрбээр хувь хүний хөгжил, боловсролын талаар нийгмийн сүлжээнд үзэл бодлоо шинэлэгээр илэрхийлдэг нэгэн. Мэдлэг боловсролтой болж, хөдөлмөр хийж, материаллаг баазаа бэхжүүлж байж гэр бүл зохиох хэрэгтэй, залуус гэр бүлийн асуудалд сэтгэл хөөрлөөр биш тун нухацтай хандах ёстойг Б.Одсүрэн онцлон дурдаж байна.
-Та одонтой ээжүүдийн талаар пост бичсэн нь нийгмийн сүлжээнд нэлээд яригдсан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүмүүс одонтой ээжүүдийг шүүмжиллээ гэж ташаа ойлгоод байх шиг байна. Үнэндээ одонтой ээжүүдийг огт шүүмжлээгүй, надад шүүмжлэх эрх ч байхгүй. Би нийгмийн асуудлыг хөндсөн төдий. Бид ер нь нийгэм болон амьдралыг харах өнцөг талаасаа буруу философийн золиос болж амьдарцгаахаа больцгооё гэж л хэлэх гэсэн санаа юм. Тэр юу вэ, гэвэл. “Эрт хүүхэд гарвал, өтөл насанд дэм болно. Эмэгтэй хүн 30 наснаас хойш хүнтэй суухад хэцүү гэх мэт хуучинсаг сэтгэлгээнээс салах хэрэгтэй гэсэн юм.
-Энэ тал дээр бид тогтсон хандлагаа өөрчлөх цаг нь болчихжээ. Үүнээс гарах сөрөг үр дагавар юу байх вэ?
-Финланд улс маш том судалгаа хийсэн байдаг, 22-26 настайдаа аав болох үед түүний нас 10 жилээр богиносох магадлал 26 хувиар өсдөг гэснийг уншсан. Эрт хүүхэдтэй болсон эрэгтэй хүн стресст их ордог юм байна, үүнийгээ өөрөө ч мэддэггүй, жам ёсны гэж ойлгодог. Хүүхдээ тэжээхийн тулд хурдан хугацаанд мөнгө олох, төлөвлөөгүй ажил хийж эхэлдэг. Мэдээж үүнийг дагаад залуу нас, залуу насныхаа аз жаргалтай үеэ алддаг гэж бичсэн байсан.
Залуучуудын хувьд энэ бол бодох том асуудал юм. Харин уг асуудлыг ухвал суурь нь өөр газарт байгаа. Монголчууд нийтлэгээрээ амьдрал төлөвлөлт, гэр бүл төлөвлөлт, ажил мэргэжил төлөвлөлт гэж огт байхгүй байна. Бид өөртөө, хүмүүст ч итгэдэггүй, орчин нийгэмдээ итгэдэггүй, төр засагт итгэдэггүй болсон учраас тэр.
Үнэндээ бол хүний амьдрал зөвхөн өөрөөс нь 99 хувь шалтгаалдаг зүйл. Аав ээж нар хоолны мөнгө, сургалтын төлбөр, байр авахын төлөө тэмцэж байх хооронд хүүхдийн хүмүүжил, нийгэмших боловсрол соёл гээгдэж улмаар оюуны хөгжил муутай хүүхдүүд бойжиж байна.
-Амьдрахын төлөө ажиллаж л таарна, харин ард нь хүүхдийн хүмүүжил гэдэг чухал зүйл хаягдана гэж хэлэх гээд байна аа даа?
-Харин тийм л учраас, эхлээд гэр бүлээ төлөвлө, дараа ажил мэргэжил, орон байр, материаллаг бааз сууриа, дараа нь хүүхдээ төлөвлө гэж хэлмээр байгаа юм. Манай зарим залуус эхлээд хайраа төлөвлөөд шууд хүүхдээ төлөвлөчих гээд байх шиг санагддаг. Энэ нь сэтгэл хөдлөлөө зөв удирдахгүй байгаагийн шинж.
“Сэтгэлээ удирдаж сурвал, амьдралаа удирдана” гэдгийг мартаж болохгүй. Та Солонгост очоод 25 настай охиноос “ Та хэзээ хүнтэй суух вэ, хэзээ хүүхэдтэй болох вэ” гээд асуугаарай. Голдуу 30-35 л гэж хэлнэ. Солонгос чинь манай орноос шал өөр, нийгэм хөгжил гээд зөрүү ихтэй гэж тайлбарлах байх л даа. Тэгвэл та өвөрмонгол охиноос асуу л даа, яг л ижил хэлнэ дээ. Бүр нарийн асуувал, хүүхэд бол маш их хариуцлага, санхүү шаардсан ажил гэж хариулна. АНУ-д нэг хүүхдийг 18 хүртэл өсгөхөд нийтдээ $250.000 зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. ОХУ-д $150.000, Хятадад $100.000 зарцуулагдаж байна гэж бичсэн байна лээ. Тэгвэл бид нар энэ зардлыг тооцдог болов уу?.
-Нийгэм хөгжих тусам гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаархи ойлголт өөрчлөгддөг гэсэн үг үү?
-Нийгмийн хөгжлийг ямар шалгуур, үзүүлэлтээр хэмжихээс шалтгаална. Өнөөдөр манай нийгэм төгс хэрэглэгчийг л бүтээж байна. Мөнгө байвал дэлхийн хамгийн төгс бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлагатай нийгмийг бүтээх систем одоогоор ажиллаж байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрэгтэй хэрэггүй маш олон эд хогшил, тоглоом, идэх шаардлагагүй хоол хүнс, чихэр жимсээр бөмбөгдөж төгс хэрэглэгч болгох хүмүүжлээр багаас сургаж байна даа. Мэдээж хэрэглэж байж олон зүйлсийн сайн мууг ялгах байх, харин бид хүүхдээ төгс үйлдвэрлэгч бүтээгч болгож чадаж байгаа юу? Хүний үндсэн хэрэгцээ хангагдаж байж оюуны хөгжилдөө анхаарах хандлага гардаг. Гэтэл тэгэхгүй байна, нэг байр авлаа, байраа сольё гээд явчихаж байна, нэг машин авлаа дараагийн машин авах хэрэгцээ тэр дороо урган гарч байна. Тэгвэл оюуны хөгжилд хэзээ анхаарч эхлэх вэ?
-Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж ярьдаг нь орчин цагт хоцрогдсон ойлголт болохыг та дурдлаа. Та залуусыг хэдэн настайдаа гэрлэвэл илүү тохиромжтой гэж боддог вэ?
-Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж ярих нь жинхэнэ хоцрогдсон ойлголт. Тиймээс л гаргасан хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээлгүй эцэг эхдээ хүргэж өгөөд өсгүүлдэг уламжлал байсаар байна. Гэрлэх насыг бол хувь хүн өөрөө шийдэх асуудал. Хоёулаа тоо баримт харья. Эмч, сэтгэлзүйч нар анхны хүүхдийн хамгийн тохиромжтой насыг 28 гэж тодорхойлжээ. Харин гэрлэх насыг улс орнуудаар үзвэл АНУ-д 30, Португалд 29, Чех 28,ОХУ-д 26 байна. Монголын хувьд гэрлэлтийн нас 23-24 байгаа нь хэт эрт байгаа юм. Ер нь бол 25 нас хүртэл хүүхэд гаргахгүй байвал залууст өөрсдөд нь хэрэгтэй гэхээс илүү хүүхдэд хэрэгтэй юм. Хүүхэд илүү төлөвшсөн аав ээж дээр өсөж торнивол илүү амжилттай хүн болж хүмүүждэг. Хөгшин хүний хүүхэд ухаантай болдог гэж ярьдаг шүү дээ.Учир нь энэ байх
-Гэр бүл төлөвлөлтгүй байгаа нь нийгмийн хөгжилд ямар байдлаар сөргөөр нөлөөлж болох вэ?
-Амьдрал бол хээр зугаалж яваа аялал огт биш. Хэрэв төлөвлөгөөгүй хээр зугаалбал баавгайд бариулах, чононд хөөгдөг, бороонд норж хатгаа авах эрсдэл гарна биз. Амьдрал мөн ижил. Хайрлаж дурлалцангуутаа хүүхэдтэй болно гэдэг эсвэл хайр дурлалын баталгаа болгож хүүхэдтэй болно гэдэг маш буруу хандлага юм. Гэр бүл болно гэдэг сэтгэл хөдлөл дээр гаргах шийдвэр биш учраас ухаалаг хандах ёстой гэж боддог.
Хүүхэдтэй болохоос өмнө гэр бүл болох хосууд ирээдүйд ирэх үүрэг хариуцлагын талаар ярилцдаг залуус болов уу Эх болох гэж байгаа хүн ирээдүйд ямар үүрэг хариуцлага хүлээж байгааг бодсон болов уу? Ээж болох гэж юу болох, хүүхдээ хэрхэн өсгөх хүмүүжүүлэх талаар мэдлэг олж авсан уу, сэтгэл зүйн хувьд бэлэн үү. Энэ мэт олон асуултанд өөртөө хариулах ёстой. Тиймээ гэж хариулж байгаа бол хамаа алга. Тэгээгүй цагт гэнэтийн төлөвлөгөөгүй амьдрал сюрпризээр дүүрэн байна, мэдээж голдуу сөрөг сюрприз шүү дээ.
-Та хувь хүний хөгжлийн талаар цөөнгүй ярьж бичдэг. Бидний ярьж байгаа энэ асуудлыг судлаачид хэрхэн харж байгааг манай уншигчдад сонирхуулж болох уу?
-Би хувь хүний хөгжил судалдаг хоббитой. Гэхдээ яалт ч үгүй хүний боловрол нялх наснаас л яригдана. Үүнийг эрдэмтэд баталчихсан зүйл. Хувь хүний хөгжил тархитай шууд холбоотой. Ээжийнхээ хэвлийгээс энэ хорвоо дээр мэндэлэнгүүтээ хүүхэд маш их стресст ордог, тэгээд зөнгөөрөө ээжийнхээ хөхийг хайж эхэлдэг. Тиймээс төрсөн хүүхдэд ээжийнх нь царайг харуулдаг, дараа ээжтэй нь хамт байлгах ёстой юм байна лээ. Ээжийнхээ зүрхний хэмнэлийг сонсоод тайвширч, стрессийн гормоноо тайлах ёстой. Ямар ч амьтан ээжээсээ төрөхөд явах идэх гээд бүх програмчлал нь тархинд нь бэлдчихсэн төрдөг шүү дээ, гэтэл хүн шал өөр, хүний тархи хов хоосон төрдөг. Тиймээс хүүхдийн 2 нас хүртэлх хугацаа хамгийн чухал.
Хүүхдээ EQ-тай болгож чадах эсэх нь хүүхдийн 3-4 нас хүртэлх хугацаанд суудаг. Энэ бол суурь асуудал. Эрик Берн гэж эрдэмтэн хүүхдийг 6 нас хүрэхэд түүний амьдрал хувь тавилан зурагдаад дууссан байдаг гэж хэлсэн. Сүүлийн 20 жилд эрчтэй хөгжсөн конгнитив шинжлэх ухааны хөгжил үүнийг баталсаар байна.
-Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхээс илүү сайн сургахыг л хичээж байна гэж уншиж байсан. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхээс илүү сайн сургахыг л хичээж байна гэж уншиж байсан. Та үүнтэй санал нэгдэх үү. Сүүлийн үеийн залуучууд хүүхдээ хүмүүжүүлэх, боловсрол олгох тал дээр маш их анхаарч хичээж байгаа нь анзаардаг. Хүүхдийн хүмүүжлийн ном сэтгэл нэг үеэ бодоход маш их гардаг болжээ, бид хүүхдийн талаар хүүхдийн тархи хэрхэн бүрэлдэн тогтдог талаар олон судалгаа шинжилгээг анхааралтай судлах хэрэгтэй байгаа. Ер нь бол хүүхэд хүмүүжүүлэх системтэй мэдлэгтэй болж, түүнийгээ соёл болгох хэрэгтэй гэж боддог.
-Чухал сэдэв рүү орчихлоо, таныг энэ сэдвийг нарийн судалж байгаа гэж сонссон. Үнэндээ энэ тал дээр гарын авлага, мэдээлэл хомс байна шүү дээ?
-Би энэ сэдвээр 4 бүлэг ном бичиж байгаа, хамгийн эхний номыг 9 дүгээр сард багтан гаргах санаа байна. Энэ номонд 10-20 жилийн дараах ирээдүй өнөөдрийнхөөс өөрчлөгдөх вэ, ямар ажил мэргэжил эзэмшвэл зохистой, дэлхий ертөнц, технологи, ажлын байр, хүний ур чадвар ямар байх ёстой вэ гэдэг талаас нь бичихийг оролдож байна. Учир шалтгаан нь гэвэл өнөөдрийн байгаа бид бол 20 жилийн өмнөх боловсролын үр дүн юм. Харин 20 жилийн дараахийг өнөөдөр л хийж байж тэр үеийн зөв хүн болох ёстой. Тийм учраас ирээдүйг тольдож байгаа юм. Дараа дараагийн номуудад хэрхэн 20 жилийн дараах өрсөлдөх чадвартай иргэн бэлдэх боломжтой талаар гарын авлага, зааварчилгааг эмхэтгэхээр оролдож байгаа.
-Сүүлийн асуулт. 20 жилийн дараах ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөхийн тулд хүн өдөр бүр өөрийгөө хэрхэн хөгжүүлж байх ёстой вэ?
- 20 жилийн дараа биднийг цоо шинэ нийгэм угтана. Ердөө 10-хан жилийн дараа нийгэм танигдахын аргагүй өөрчлөгдөнө, түүнд та хүүхдээ бэлдэж чадаж байна уу. Хиймэл оюун ухаан бүх салбарт нэвтэрнэ. Давтагдан хийгддэг бүх ажлыг роботууд хийж эхэлнэ. Роботуудын хийж чаддаггүй зөвхөн хүн л хийж чадах бүтээлч сэтгэлгээ, урлаг соёл, спорт, био болон нанотехнологи генийн инженерчлэлийн мэргэжил боловсрол хэрэгцээт шаардлагатай бүх ур чадваруудыг одооноос хүүхдүүддээ бэлдэж өгөх нь өнөөгийн эцэг эхийн үүрэг болох байх. Энэ талаар ном гаргаж байгаа 9 дүгээр сард бараг хэвлэгдээд гарчих болов уу уншиж сонирхоорой.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа
Сэтгэгдэл бичих (19)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.24.186] ・ 2021.05.03 Хариулах
За тэр Робот нтр нь ч хүмүүсийн ажилын талыг хийх нь ч хаашаа юм Монголын хувьд Санхүүгын тал дээр нилээд өөр болсон байна байх шүү нийгэм
Зочин [43.242.243.232] ・ 2020.10.26 Хариулах
10 jiliin dotor tiim ih uurchlugduhgui Sudalj bgaa zuildee het tuilshirchihaj
Зочин [139.5.216.214] ・ 2020.09.08 Хариулах
Yaahaw yarisan yumiig chin neeh buruutgahkuu ch gelee dendvv amidralaas hondii snagdlaa. Olon hvvhdiin dund amidarch vzeegui ch gehiimuu dendvv baruunii niigemd shvtsen tulguurlsan hvnii baigaliin mon chanariig het shvvmjilsen snagdlaa. Iimerkhvv zuil onoogiin niigemd zow ch gelee tsaaguuraa hvnii erkhiig dendvv boogduulsan yalgawarlan gaduurkhsan bvdvvleg bna. Heleed bgaa zuiliin 100% oilogson ch gelee olon hvvhedtei zaluu aaw eejiin ugiig sonswol bas l oor yarina shdee. Baruuniihan manaihan shig vr hvvhdvvdee toiruulj suugaad tsaigaa huwaaj uuh setgelgui l hvmvvs shdee Mongol ulsiin hvn amiin osolt hogjiliig tgd yaahuu
Зочин [66.181.161.114] ・ 2020.09.02 Хариулах
"Хүүхэд бол хөрөнгө оруулалт" баримтат кино үзээрэй
Зочин [203.91.115.47] ・ 2020.09.02 Хариулах
80 онд л бид 2000 онд бүх юмыг робот орлох болно гэж бичиж байсан өнөөдөр ....ямар байна 10 жилийн дараа нээх бүх юм шууд өөрчлөгдөнө гэдэгт итгэж болохгүй хүн улам л хүн бус болно
Зочин [43.228.130.169] ・ 2020.08.25 Хариулах
Bayarlalaa. 10 -15 nastai huuhdiin setgel zuid tohirson setgelzuichiin lekts heregtei bn. Iim gazar bdag boluu. Ene asuudal niigemd ih dutagdaj bn
Зочин [202.9.46.156] ・ 2020.08.24 Хариулах
Яг зөв.
Зочин [211.36.139.32] ・ 2020.08.23 Хариулах
Баярлалаа. Амжилт
Зочин [180.83.253.108] ・ 2020.08.22 Хариулах
2 taltai l yumdaa. Urh geree bodwol ur huuhed gargahaa bagasgah, uls ornoo bodwol olon huuhed gargah. Gehdee uls ornoo bodloo geed ene amidralaa zoliosloh n haramsaltai yumda
Зочин [95.223.72.28] ・ 2020.08.22 Хариулах
Yariltslagadaa tohiroogv garchig ugsun bn.
Зочин [59.153.114.215] ・ 2020.08.21 Хариулах
Яг зөв зүйл ярьж байна. Бид ер нь жаахан өөр амьдрах цаг нь болсон. 21 зуунд бж 20 дугаар зуунаараа сэтгээд бж таарахгүй
Зочин [66.181.161.82] ・ 2020.08.21 Хариулах
sanal niilj baina. Olon huuhedtei oron hogjdoggui yum, hunee chanartai bolgomoor baina. Ter aldart ehiin odon , huuhdiin mongo geh met zuilsees bolj Mongoliin ediin zasag shaldaa buulaa. Hun am osgoh yamar ch shaardlaga alga
Зочин [64.119.20.60] ・ 2020.08.21 Хариулах
ЭНЭ ЗАЛУУ МЭРГЭН БАЙНА. ТЭР ҮЕД МОНГОЛ ХҮН БҮГД ГАХАЙ НОХОЙ 2ЫН ЭРЛИЙЗ БОЛСОН БАЙХ ТУЛ ТҮҮНД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ .БАРУУНЫ СУРТАЛ ИЙМ БИЛЭЭ.
Зочин [103.26.194.59] ・ 2020.08.21 Хариулах
Bid 1delhiitei delhii havtgairch bna.tghr bid yaduu ulsiin irgen gd handlaga setgehuigee uurchluhgui bol ireedui uy boloh ve. Arai uuruur setgedeg hunii zuvluguu sudalgaag yadaj unshij uhaarah hrgtei
Зочин [202.9.46.181] ・ 2020.08.21 Хариулах
ДНБ 1 хүнд ногдохоо 20.000 доллар дөхүүлчээд ийм юма яриа 4000 тай улсыг 50000 тай улстай харьцуулаад балаариад бдаг гадаадад төгсөгчид олширчээ
Зочин [80.233.36.105] ・ 2020.08.22 Хариулах
Yor bol Mongolchuudad baidag manai uls uur bid nar uhaantai gesen sonin yria baih yum. Hvnii hugjliin hvbid bol bvh oron ijil. Ali ulsiin niigem ni ilvv saihan baina gedgiig haraad ter ulsiinhuu huvi hvnii hugjliig neg shudalj vzeed naad sonin yumaa yri. harah ontsgoo uurchil 20r zuunii hvn mini. Tolgoigoo tsenegel. 2rt tuhain ulsiig hvmvvs bvrdvvldeg. Bvrdvvlj baigaa hvmvvs chadvarlag shudarga, biy biynee oilgodog bol tuhain uls asuudal baisan ch gesen davaad gardag. Tiimees irgend medlegtei bas deer ni biy biyniihee oron zaig hvndeldeg, zub zviliig demjdeg bol uuriinhuu soyliig zub ontsgoos ni gargadag busad delhiin saihan hvmvvstei mur zeregtsej chadna.
Зочин [66.181.166.35] ・ 2020.08.21 Хариулах
hamt ajillaj bailaa uuruu buren tuluvshuugui hun ireedui hoich uedee zaah n haashai ch ym.
Зочин [66.181.184.140] ・ 2020.08.24 Хариулах
Sudaldag salbar n, meddeg yumaa l yarij bval bolooshde. Ene chn ene hunii amidraliin turshlagaas urgan garsn zuil bish, sudlagdtsn zuil yarijiin. Bugdere joohon hugjitsguue thuu
Зочин [66.181.178.29] ・ 2020.08.21 Хариулах
hehehe, yun ch ataarkhuu yum, odkog olon jiliin umnu uulzaj taniltsaj bsan, ih davgui zaluu bolov uu gej bodoj yavdiin, hun uurchlugddug blgui dee, dollar euro bish hun burt taalagdah albagui bh l daa, kkkkk
Санал болгох
1 Б.Оюунчимэг: Архи бол сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис гэдгийг ойлговол түүнээс татгалзаж чадна
2 Зудад зутарсан боловсрол
3 Г.Ганзориг: Иог хийснээрээ стрессээ тайлж, сэтгэл зүйгээ тайван байлгаж чаддаг
4 Гадаадад тэтгэлэгтэй суралцана гэдэг эцэг эх, хүүхдийн хамтын зорилго, төлөвлөгөө байх ёстой
5 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
Холбоотой мэдээ
Нийгэм
Идрээгийн подкаст: Хайр дутагдсан хүүхэд сэтгэцийн асуудалтай, ертөнцийг сөргөөр хардаг хүн болдог
Б.Янжмаа ・ 10 сарын 25, 2020
Амьдрал
Хайр сэтгэлийн харилцаагаа сонж
Б.Баясгалан ・ 04 сарын 29, 2021
Нийгэм
Статистик: Монгол Улсад ижил нэртэй 350 гэрлэсэн хос байна
Б.Баясгалан ・ 02 сарын 14, 2019
Амьдрал
Инстаграмд алдартай хосуудын "аюултай үнсэлт" олны шүүмжлэлийг хүртжээ
Э.Мөнхтуяа ・ 05 сарын 07, 2019
Амьдрал
Өөрт төгс тохирох хүнийг хайхаа боль
Г.Сайнзаяа ・ 05 сарын 13, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.