Этиоп улсад иргэний агаарын тээврийн Boeing 737 онгоц осолдож 157 хүн нас баржээ. 

Аддис Абаба хотоос хөөрөөд 6 минутын дараа буюу орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 44 минутад холбоо тасарчээ.

Онгоц тус хотоос  Бишофту хотын ойролцоо унасан аж. Онгоцонд 32 улсын иргэн зорчиж явсаны 8 БНХАУ-ын иргэн байжээ.

Тус Boeing 737 Max-8 нисэх онгоц нь 2016 оноос зах зээлд гарсан шинэ загвар юм. Ослын дараа Этиоп улсын Засгийн газар нас барсан зорчигдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн талаар CNN мэдээлжээ.

Ethiopian Airlines компани Африк тивдээ нэр хүндтэй авиа компани юм. Сүүлд 2010 оны 1 дүгээр сард Бейрутаас хөөрсөн онгоц осолдож 83 зорчигч нисэх багийн 7 гишүүн нас барсан удаатай.

"Boeing 737" зорчигч тээврийн нисэх онгоц жилийн өмнө Жакартагаас хөөрсөн даруйдаа осолдож 189 хүн нас барж байсан юм. Boeing компани уг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд техникийн багаа илгээж туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.