Боловсролын салбарын судалгаанаас "Нийгмийн гарал" гэсэн асуулгыг хасна

Л.Дэлгэрмаа
09 сарын 14, 2023

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан судалгааны асуулгын талаар цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа 'Нийгмийн гарал' гэдэг энэ онц шаардлагагүй, утгаа алдсан асуултыг бүр хасвал таарна. Хүүхдүүдэд  ийм асуулт тавих бүр ч зохисгүй.

Манай салбарын судалгааны байгууллагуудад ийм асуулттай судалгаа авахгүй байх чиглэл өгнө. "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. 

Холбоотой сэдвүүд

боловсрол судалгаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.