"Брэнжилина"-гийн сэргэн мандалт

Г.Сайнзаяа
09 сарын 06, 2017

Холливудын од Анжелина Жоли, Брэд Питт нарын намтарч Иан Халперин хосуудыг эргэн нийлсэнийг мэдэгдсэн гэж "Daily News" агентлаг дамжууллаа. Халперины хэлж буйгаар хос хоёр долоон долоо хоногийн өмнө Беверли Хиллс дэх байшиндаа уулзсан байна. Тэрбээр “Брэд анхны алхамыг хийж, дараа нь тэврэлдсэн” гэж намтарч нь хэвлэлд ярив.

Брэд, Анжелина хоёрыг салалтын зөвлөх нь ийнхүү арван сарын дараа уулзуулсан аж. Тэдний харилцаа дээрдсэн, хайр нь хөрөөгүй байгааг ойрын эх сурвалжууд нь хэллээ. Бас Брэд Питт хүүхдүүдтэйгээ илүү ойрхон уулзах хүсэлтэй байгаа гэв. Ноён Халперин хосууд уулзахдаа нулимс дуслуулж байсныг хэлээд тэдний харилцаа шинэ шатандаа байгаа хэмээлээ. 

Брэд Питт, Анжелина Жоли хоёр өнгөрсөн оны есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн юм. Анжелина шүүхээс зургаан хүүхдээ асран хамгаалах эрх хүсэж заргаа авсан билээ.

Холбоотой сэдвүүд

холливуд оддын амьдрал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.