Б.Баясгалан
11 сарын 24, 2018
Лондоны ICE биржийн баасан гарагийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 6 хувиар буурч, нэг торх нь 58.99 ам.долларт хүрсэн байна.
Энэ төрлийн нэг торх нефтийн үнэ хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 27-нд 59 ам.доллараас доошилж байв.
Өнгөрсөн 10 дугаар сар гарснаас хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд байсан ханш ийнхүү эрс унаж эхэлсэн байна. Энэ хугацаанд ойролцоогоор 30 хувиар буурчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
TASS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.