ЛОНДОН/РИА Новости/. Их Британийн депутатууд “Brexit”-ийн асуудлаархи Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрийг гурав дахь удаагаа баталсангүй. Хэлэлцээрийг 344 депутат эсэргүүцэж, 286 нь дэмжсэн байна.


Одоо Их Британи “Brexit”-ийг хэрэгжүүлэх сонголтот хувилбаруудыг санал болгох юмуу ирэх 4 дүгээр сарын 12-нд Европын Холбооноос гарах ёстой аж. 


Засгийн газар “Brexit”-ийн хувилбаруудыг үргэлжлүүлэн хэлэлцэх болно хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй санал хураалтын дараа мэдэгдсэн байна. 

Үүний хариуд Их Британийн сөрөг хүчний удирдагч Жереми Корбин Ерөнхий сайд Т.Мэйг албан тушаалаасаа огцрохыг дахин уриалж, шинэ бүх нийтийн сонгууль явуулах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг