Цар тахлын үед өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх түр журмыг БШУЯ-наас батлан гаргасан. 

Үүнд, төлбөр төлөлтийг уян хатан шийдвэрлэх, төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр шалгалт өгөх, сургалтад хамрагдах, анги дэвших зэрэг эрхийг нь хязгаарлахгүй байхыг тусгажээ.

Тус журмаас онцлон хүргэж байна.


Дээд боловсролын байгууллага буюу их, дээд сургуулиуд:

- Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй, төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хичээл сонголтыг цуцлахгүй байх,

- Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах,

- Төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлж, сар, улирлаар төлөх боломжийг бий болгох,

- Дотуур байрны төлбөрийг буцаан олгох, эсвэл дараагийн төлбөрт шилжүүлэх,


Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль:

- Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх,

- Сургалтын төлбөрийг сар, улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах,

- Хичээл, сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх,

- Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх,


Журамд тусгаснаар дараах нөхцөлийг үндэслэн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгоно.

- Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл

- Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан

- Ерөнхий боловсролын сургуулийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ.


Эх сурвалж: БШУЯ