БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр тушаал гаргаж, найман аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгалаа.

Тодруулбал, Томуу, томуу төст өвчний дэгдэлт энэ сарын 3-наас улс орон даяар ихсэж буйтай холбоотойгоор Архангай, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай,  Өмнөговь, Увс, Сэлэнгэ, Ховд аймгаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ.

Тус хүсэлтийн дагуу БСШУС-ийн сайд тушаал гаргаж, дээрх аймгуудын сургуулийн сурагчлын амралтыг 2 дугаар сарын 04-ныг дуустал хойшлуулсан байна.

Аймаг, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын амралт 1 дүгээр сарын 21-нд дуусах юм.