Өмнөд Солонгосын к поп урсгалын төдийгүй Азийн хамгийн алдартай BTS хамтлагийн микрофон дуудлага худалдаагаар 83,200 ам.доллараар зарагдсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид анх 10-20 мянган долларын үнэд хүрэх магадлалтай гэж таамаглаж байсан ч ийнхүү хэд нугарч зарагдсан аж. Энэ бол тус хамтлагийн 2017-2019 онд хийсэн “Love Yourself”  аялан тоглолтын үеэр ашигласан микрофон юм.

BTS хамтлаг бол Billboard 200 чартад багтсан "Битлз"-ээс хойшхи анхны хамтлаг гэгддэг. Сонирхуулахад энэхүү дуудлага худалдаа нэг цаг 17 минут, 48 секунд үргэлжилжээ.