Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг дэлхий даяар хийх аялан тоглолтынхоо хүрээнд АНУ-ын Нью-Йорк хот дахь 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд тоглоно гэж хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв.

Уг тоглолт нь аравдугаар сарын 6-нд болох бөгөөд Өмнөд Солонгосын дуучдаас АНУ-ын цэнгэлдэх хүрээлэнд анх удаа бие даасан тоглолт хийж буй тохиолдол болох ажээ. “BTS” хамтлагийнхан "Love Yourself" нэртэй тоглолтоо 16 оронд хийх ба тэдгээрт Япон болон Европын орнууд багтаж байгаа юм байна.

Тэд аялан тоглолтынхоо өмнө буюу энэ сарын 24-нд "Love Yourself: Answer," нэртэй шинэ цомгоо гаргах ба тэр нь "Love Yourself" цуврал цомгийн дөрөв дэх буюу хамгийн сүүлийн цомог болох аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг