Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах талаар
БНСУ-руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байна.
БНСУ-д ажиллах иргэнд:
✔18-39 настай байх
✔Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
✔Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх шаардлага тавигддаг.
БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Солонгос хэлний шалгалтанд тэнцэж, БНСУ-д ажиллах шаардлага хангасан иргэдэд ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам