Их Британийн Букингемийн их сургуулийн оюутнууд ирэх жилээс олон улсын тагнуулчийн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалах боломжтой болох аж. “The Times” сонины мэдээлснээр, тус сургууль нь Их Британийн тусгай албадын ажилтнууддаа тавих шаардлага өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор аюулгүй байдал, тагнуул болон кибер аюулгүй байдлын мэргэжлээр төгсөгчдийг бэлтгэх бодолтой байгаа аж.

“Тагнуулын сургалтыг Кембрижийн их сургуульд олон улсын харилцаа, түүх судалдаг авъяаслаг, чадварлаг оюутнуудад олон жилийн турш явуулсан хэдий ч их сургуулиудын тагнуулын боловсрол Их Британийн Тагнуулын нууц албанд амжилттай ажиллах мэдлэг, чадварыг хангалттай олгож чадахгүй байна. Олон улсын харилцааны хичээлүүд нь юуны түрүүнд улс төр, дипломат үйл ажиллагаа, төрийн удирдлага зэрэгт гол анхаарлаа хандуулдаг. Энэ бол үндсэн зайлшгүй шаардлагатай хөтөлбөрүүд боловч өнөө цагт бидэнд тэр дундаа технологийн хөгжилд тулгамдаж буй аюулгүй байдлын сорилтуудтай тулгарахад хангалтгүй байна” гэж шинэ хөтөлбөрийн санааг гаргагч Жулиан Ричардс үзэж байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг