Бөмбөгдөлтийн үеэр Украины тэргүүн баяны 20 тэрбум ам.долларын үнэлгээтэй гангийн үйлдвэр устжээ

Л.Дэлгэрмаа
05 сарын 27, 2022

Украины хамгийн баян бизнес эрхлэгч, Систем Капитал Менежмент компанийн тэргүүн  Ринат Ахметов Оросын агаарын довтолгоо Мариуполь хот дахь түүний эзэмшлийн үйлдвэрийг устгаж, 20 тэрбум ам.долларын хохирол учруулсан. Иймд  ОХУ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Тэрбээр Мариуполь хотод төвтэй уул уурхай, гангийн компанитай юм. ОХУ-ын армийн бөмбөгдөлтөөсс хэр хэмжээний хохирол учирсан талаар Ахметов "Нийт зардал ойролцоогоор 17-20 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч Оросын эсрэг нэхэмжлэл гаргах үедээ эцсийн дүнг зарлаж шүүхээр шийдвэрлүүлэх болно” хэмээн хариулсан байна. 

Мөн “Эх орондоо итгэж, ялалт байгуулахдаа эргэлзэхгүй байна" гэжээ. Өнгөрсөн сарын эхээр Ахметов дайн дууссаны дараа Оросын түрэмгийллийн улмаас сүйдсэн улс, эх орноо сэргээн босгоход тусална гэдгээ мэдэгдсэн билээ. Тухайн үед тэрбээр "Мариуполь бол дэлхийн эмгэнэл төдийгүй баатарлаг үйлийн үлгэр жишээ боллоо” гэж онцлон тэмдэглээд "Миний зорилго бол Мариуполь хотдоо буцаж очоод шинэ үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулан яг л өмнөх шигээ дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ган бүтээх явдал юм" хэмээн дурджээ.


Холбоотой сэдвүүд

орос-украйн украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.