Энэ зун дугуйн шорт нь санаандгүй трэнд болсон бөгөөд спорт бранаас аваад ажил хэрэгч хувцаслалттай хүртэл хослуулан өмсөх болсон. Кардашиан-Женнерс, Рита Ора, Белла Хадид нар ч тус трэндээс хоцролгүй өөр өөрсдийн стильд тохируулан өмссөнийг анзаарсан байх. Тэгвэл Burberry брэнд нь спорт хөхний даруулга, дугуйн шорттой хослуулсан бөгөөд уг шорт нь 230 фунт стерлингийн үнэтэй боловч эрэлттэй байгаа гэнэ.