Амьтад дээр туршилт хийх, зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглах, өөр ямар нэгэн байдлаар хүчирхийлэхийн эсрэг амьтны эрхийг хамгаалах зорилготой Peta компанит ажлын 7 жилийн тэмцлийн үр дүнд  Burberry амьтны арьс ашиглахыг хориглолоо. 

Ковидоос шалтгаалсан хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр PETA нь Burberry-ын хувьцаа эзэмшигч болсон юм. Үүний дараа компанийн хурлын үеэр хэвлээр явагчдын зовлонгоор ашиг олохоо зогсоохыг идэвхтэй уриалж эхэлсэн. 

Олон удаагийн загварын долоо хоногоор гудамжинд жагсаал цуглаан хийж удирдах зөвлөлийн хурлуудад идэвхитэй оролцсоны эцэст ийнхүү амжилтад хүрч Burberry дахиж матар могой зэрэг хэвлээр явагчдын арьсыг үйлдвэрлэлдээ ашиглахгүй гэдгээ мэдэгдлээ.

Матар болон могойнууд чамин гутал, цүнх болох ёсгүй

Чамин арьс шир үйлдвэрлэдэг энэхүү салбар нь амьтны эрхийг маш ноцтойгоор зөрчдөг. Тэр дундаа матар болон могойг хэрцгийгээр хөнөөдөг болохыг Peta-гийн судалгаа харуулж байгаа юм.

Эрүүл мэндийн асуудал

Амьтдыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хорьж, хөнөөх нь вирусны үржих орчинг бүрдүүлдэг тул эрүүл мэндийн байгууллагууд болон НҮБ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд бидний байгальтай харьцах харьцаа доройтсоныг онцолж дараагийн тахал загварын салбараас гарч болзошгүйг анхааруулж байжээ. 


Эх сурвалж: peta.org

Орчуулсан Х.Даваахүү