Хатан хааныг загварын тайзны өмнөх тэргүүн суудалд залж чадсан дуулиант Нью-Йоркийн загварын долоо хоногийн яриа намжаагүй байна. Тэгвэл тун удахгүй болох Лондонгийн загварын 7 хоногийн урьдчилсан таамаг, сонин сайхнаас хүргэж байна.


Төрсөн өдрийн мэнд хүргэе VB!

Түүний нэрээр нэрлэгдсэн брэндийн 10 жилийн ой тохиож байна. Тэрээр Лондонгийн загварын долоо хоногийг угтан 9 сарын 16-нд Английг нүсэр багтайгаа зорихоор төлөвлөж байгаа гэнэ. Викториа үргэлж Нью-Йорк хотод загварын шоугаа хийдэг ч Лондонд төвтэй.  Түүний загварын шоунд гэр бүлийн гишүүд  нь хамгийн эхний эгнээнд суудаг. Харин энэ удаад Spice Girls хамтлагийн гишүүд ирэх магадлалтай гэнэ.


Алло Алекса

Английн телевизийн хөтлөгч, модел Алекса Чан өөрийн брэндээ өмнөх сараас эхлэн сурталчилж эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаа Лондонгийн загварын долоо хоногт анхны шоугаа хийхээр зэхэж байна. Шоугаа энэ сарын 15-нд хийхээр товлосон бөгөөд өдөр тутмын даашинзаас эхлээд үдшийн тансаг загваруудаа сойх аж. Түүний алдартай модел найзууд ч урилгаар оролцох учраас сонирхолтой шоу болно гэсэн хүлээлт үүсгэжээ.



Burberry-гийн томоохон дебют

Burberry тухайн “Runway”-д үзүүлэх коллекцуудаа 24 цагийн дотор Инстаграм, We Chat хаягаараа болон Английн Режент гудамжинд байрлах нэрийн дэлгүүрээс нь худалдан авах боломжтой гэж мэдэгджээ.