Сассексийн   гүн болсон  хунтайж Харри,  гүнгийн авхай Меган нарын талаарх мэдээлэл олны анхааралд байсаар байна. Ялангуяа хуучинсаг Англичуудыг загварын мэдрэмжээрэ байлдан дагуулж буй Меган хатагтайн бүхий л үйлдэл олны сонирхлыг татсаар. Сүүлд түүний талаар https://www.dailymail.co.uk/ онцолжээ. Тэд гүнгийн авхайг бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй Одри Хепбёрний стилийг дуурайдаг болохыг нь гэрэл зургаар баталгаажуулж орхижээ. Үүнийг баталсан мэт Меган Меркел жилийн өмнө уншдаг номынхоо зургийг оруулахад мөн л  Одри Хепбёрний дурсамж номын зургаа хүртэл оруулж байжээ.