Бурхан яагаад хорон муу сэтгэлийг бүтээсэн юм бол?

Их сургуулийн багш профессор оюутнуудаасаа дараах асуултыг асуужээ:

- Оршин байгаа бүх зүйлийг Бурхан бүтээсэн үү?

Нэгэн оюутан итгэлтэйгээр хариулав:
- Тиймээ, бүхнийг Бурхан бүтээсэн.

Багш асуужээ:
- Хорон муу санаа гэж байдаг. Хэрэв Бурхан бүхнийг бүтээсэн юм бол, Бурхан бас хорон муу санааг бүтээсэн байх нь ээ. Бидний хийж буй үйлдэл биднийг тодорхойлдог гэсэн зарчмын үүднээс авч үзвэл Бурхан өөрөө хорон муу санаатан болж таарч байна.

Оюутнуудад хэлэх үг олдсонгүй. Багш сэтгэл хангалуун байлаа. Тэр оюутнууддаа Бурханд итгэх итгэл бол хий хоосон зүйл гэдгийг ахин баталж чадлаа гэж өөрөө бахархав.

Гэтэл нэг оюутан гараа өргөв:
- Асуулт асууж болох уу, багшаа ?
- Мэдээж – гэж багш хариулав.
- Багш аа, хүйтэн гэж байдаг уу?
- Чи юу асууна вэ? мэдээж байдаг. Чамд хэзээ ч хүйтэн мэдрэгдэж байгаагүй гэж үү?
Оюутнууд инээлдэв. 

Өнөөх оюутан ингэж хариуллаа:
- Яг үнэндээ бол хүйтэн гэж байхгүй. Физикийн хуулийн дагуу бид хүйтэнийг дулаан байхгүй төлөвөөр тодорхойлдог. Үнэмлэхүй тэг (Фаренгейтийн -460 хэм) гэдэг бол дулаан огт байхгүй төлөв. Дулаан байхгүй үед мэдэрч байгаа зүйлээ л тодорхойлохын тулд зохиосон үг. Хүйтний үед бүх матери инерт болж, харилцан ажиллаж чаддаггүй. Тиймээс хүйтэн гэж байхгүй. 

Тэрээр үргэлжлүүлэн:
- Багш аа, харанхуй гэж байдаг уу?
- Мэдээж байдаг.
- Та ахиад л буруу хариуллаа, харанхуй гэж байхгүй. Харанхуй гэдэг бол гэрэлгүй гэсэн үг. Бид гэрлийг судалж чадна, харанхуйг чадахгүй. Бид Ньютоны призмийг ашиглаж цагаан гэрлийг олон өнгийн гэрэл болгон хувааж, гэрлийн төрөл бүрийн долгионы уртыг судалж чадна. Харин та харанхуйг хэмжиж чадахгүй. Гэрлийн туяа харанхуй орчинг гэрэлтүүлдэг, тэгвэл ямар нэгэн өрөөг хэр их харанхуй гэдгийг та яаж мэдэх вэ? Тийм боломж байхгүй, харин хэр их гэрэл байгааг нь л хэмжиж болно. Тийм биз дээ? Гэрэлгүй үед болдог зүйлийг тодорхойлохын тулд бид харанхуй гэдэг үгийг зохиосон.

Эцэст нь оюутан багшаасаа ахин нэг асуулт асуув:
- Багш аа, хорон муу санаа гэж байдаг уу?
Энэ удаад багш итгэлгүйхэн:
- Мэдээж, бид хорон муу санаатай өдөр бүр таардаг. Хүмүүс хоорондын хэрцгий харьцаа, аймшигтай гэмт хэргүүд, хүчирхийлэл зэрэг. Эд бол хорон муу санаагийн илрэл шүү дээ.

Үүнд оюутан ийнхүү хариулжээ:
- Хорон муу санаа гэж байхгүй. Хорон муу санаа гэдэг бол Бурхан байхгүй байсан гэсэн үг. Тэр бол яг л харанхуй, хүйтэнтэй адилхан бурхангүй байх үеийг тодорхойлохын тулд л бидний зохиосон үг. Бурхан хорон муу санааг бүтээгээгүй. Тэр бол гэрэл, дулаан, итгэл эсвэл хайр биш. Хорон муу санаа гэдэг бол хүний зүрх сэтгэлд Бурханы хайр байхгүй байхын үр дүн юм. Дулаангүй үед хүйтэн болдог шиг, эсвэл гэрэлгүй үед харанхуй болдогтой ижил.
Тэрхүү оюутны нэрийг Альберт Эйнштейн гэдэг байв.


Эх сурвалж:


Холбоотой сэдвүүд

albertenstein intertainment

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.