Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18:00 цагт "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.

2002 оноос эхлэн 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Бөртэ чоно" тэргүүн дээд шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

"Бөртэ Чоно 2019" - Тэргүүн дээд шагналын Номинацууд
- Шилдэг Олимпийн танхим
- Шилдэг Олимпийн зөвлөл
- Шилдэг Олимпийн зүтгэлтэн
- Шилдэг Спортын сэтгүүлч
- Шилдэг клуб нэг спортын төрлөөр
- Шилдэг баг
- Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо
- Шилдэг холбоо - 3
- Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга
- Шилдэг Ерөнхийлөгч
- Шилдэг Дасгалжуулагч - 2
- Шилдэг залуу тамирчин
- Шилдэг эрэгтэй тамирчин - 3
- Шилдэг эмэгтэй тамирчин - 3