Х.Оргил
12 сарын 20, 2017
Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2017" наадам өнөөдөр боллоо. Энэ жилийн шилдгийн шилдэг тамирчнаар Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин Г.Одбаяр нар шалгарсан юм. Д.Сумъяагийн хувьд өнгөрсөн жил ч бас "Бөртө чоно" наадмын тэргүүн дээд шагналыг хүртэж байсан бөгөөд энэ жил орсон тэмцээн бүртээ амжилт гарган Монголын жүдо бөхийн түүхэнд анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн эмэгтэй тамирчин болсон билээ.
"Бөртэ чоно-2017"-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан юм.
Ингээд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг 15 дахь удаагийн "Бөртэ чоно" шилдгүүдийг танилцуулъя.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.