Х.Оргил
07 сарын 05, 2019
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын ус руу амиа хорлохоор явсан эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал гарсан билээ.
Тэрээр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрж өсөн, бүрэн дунд сургуулиа дүүргэж Их засаг их сургуулийг бие хамгаалагч мэргэжлээр, 2012-2015 онд мөн Их засаг сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөөд цагдаагийн албанд 7 жил ажилласан нэгэн юм.
Сүүлд тэрээр шинэ ажил үүргээ хүлээн аваад удаагүй байхдаа ийнхүү бусдын төлөө амь насаа алдсан талийгаачийн ар гэрт туслах "Халуун сэтгэл аян"-ыг өчигдрөөс өрнүүлж эхэлжээ.
Тус аян ард нь үлдсэн эхнэр хүүхдэд нь байртай болгох зорилготой аж. Талийгаач цагдаа эхнэр, хоёр настай хүү, төрөөд 20 ч хоноогүй бяцхан охинтой юм.
Мөн өнөөдөр орой аймгийн Баян-Өлгий аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулахаар болжээ.
Одоогоор хандивын дансанд нэг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа аж.
Хандивын данс: Хаан банк - 5197212141
Лавлах утас: 99511539, 99500577, 95425510
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.