Бусдын эмзэг мэдээллийг ашиглаж 282 иргэнийг залилжээ

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо.

Тодруулбал, Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь  цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Тэрээр өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулж иргэдийг залилж байжээ.

Иргэд Та бүхэн хэн нэгэнд тусламж үзүүлэх гэж байгаа бол урьдчилан сайтар нягталж залилах гэмт хэргээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Холбоотой сэдвүүд

мэдээ сэрэжмлүүлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.