Disney-н 1989 оны гайхалтай бүтээл болох “Бяцхан лусын дагина” хүүхэлдэйг бүрэн хэмжээний кино болгон шинэчилж ирэх оны дөрөвдүгээр сард дэлгэцнээ гаргах билээ. Урсула, Ариэлийн найз загас, цахлай шувуу гээд бусад дүр нь тодорсон байсан ч гүнжээ олоогүй байв. 

Variety-гийн мэдээлснээр найруулагч Роб Маршаллд дуучин бүсгүй хамгийн зөв сонголт шиг санагдсан гэнэ. Тэрбээр “Маш эрчимтэй хайсны эцэст Холлид бидний хайж байгаа оршихуй, сэтгэл, залуу нас, ариун цагаахан байдал, өгөгдөл, бас мэдээж гайхалтай яруу дуу хоолой байгааг олж харсан. Хэн бүхний хайрыг хүлээсэн энэ гайхалтай дүрийг бүтээхэд яг хэрэгтэй талууд байгаа юм.” хэмээжээ. Роб Маршалл 2002 оны Chicago, 2018 оны Mary Poppins Returns гэх мэт алдартай бүтээл гараасаа гаргасан. 


Бейли энэ мэдээг твиттерээр хуудсаараа дуулгаад “мөрөөдөл биеллээ” гэсэн аж. 

Энэ долоо хоногийн эхээр Мелисса МакКарти Урсулагийн дүрд тоглохоор яригдаж байгаа тухай HuffPost мэдээлсэн. Жүжигчин Жекоб Трэмблей, Ауквафина нар харин Ариэлийн найзуудын дүрд дуу оруулна. 

“Бяцхан лусын дагина”-ы бүрэн хэмжээний кино бол Disney-н хамгийн сүүлд гаргаж буй live animation. Үүнээс өмнө “Араатан ба гоо үзэсгэлэн”, “Аладдин”, “Араатны хаан арслан” тэргүүт бид бүхний хүүхэд байхаас үзэж өссөн хүүхэлдэйг кино болгосон билээ.