Х.Оргил
12 сарын 04, 2021
98 жилийн түүхтэй Уолт Дисней компанийн захирлуудын зөвлөлийг анх удаа эмэгтэй хүн даргалахаар болжээ.14 жил захирлуудын зөвлөлийн гишүүн байсан Сюзан Арнолд тэрээр тун удахгүй тус компанийг 15 удирдсан Боб Игерийн ажлыг үргэлжлүүлэх нь.
Тэр өмнө нь АНУ-ын томоохон хэд хэдэн компани: хөрөнгө оруулалтын Carlyle фирм, гэр ахуйн барааны Proctor and Gamble, түргэн хоолны McDonald's зэрэг компаниудад ажиллаж байсан юм.
Сонирхуулахад 200 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй тус аварга том компани дэлхий даяар Калифорни, Флорида, Парис, Токио, Хонконг, Шанхай зэрэг хотуудад байдаг нийт 6 Диснейлэндийг эзэмшдэг.
Диснейн эзэмшдэг компаниуд:
1. Оддын дайн цувралыг эзэмшдэг Lucasfilm кино компани
2. Хүн аалз, Төмөр хүн зэрэг супер баатруудын цувралыг эзэмшдэг Marvel Entertainment групп
3. Тоглоомын түүх, Cars зэрэг анимейшн бүтээсэн Pixar кино компани
4. ABC телевиз
5. ESPN спортын суваг
6. 21-р зуун Фокус кино компани
7. Дисней телевизийн суваг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.