Harry Potter цуврал эхний анги нь гарснаас хойш 20 жил болж буй. Киноны уран бүтээлчид 20 жилийн төрсөн өдрөөрөө эргэн нэгдэхээр болсон талаар мэдээлсэн билээ. 

Энэ удаа "Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts" гэх тусгай ангийг трейлэрийг албан ёсоор цацжээ. Тусгай дугаар ирэх шинэ жилийн баярын өдрүүдээр HBO Max-аар үзэгчдэд хүрэхээр болжээ.