Тодруулбал, Монгол бөхийн түүхэн дэх Арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны ээлжит цуврал "Сонгино хайрханы хишиг" өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 14-ний 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 4 дүгээр сарын 12, 13 -ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Бөхийн барилдааны тасалбарыг www.ticket.mn болон Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.

Сонирхуулахад бөх үзэгчдээс хагас саятан 2, азтай үзэгч 2-ийг тус тус тодруулах аж. 


Эх сурвалж: МҮБХ