"Cringo" киноны од, 42 настай Чарлиз Терон "Jimmy Kimmel Live!" нэвтрүүлэгт энэ лхагва гарагт оролцохдоо өөрийнхөө болон ээж Гердагийн талаар сонирхолтой түүх хуваалцжээ. Ээж, охин хоёр сүүлийн үед унтаж чадахаа больсон тул нойрсуулах эм биш, хэд хэдэн төрлийн марихуан туршиж үзэхээр шийдсэн байна. "Өнгөрсөн долоо хоногт ээж манайд теннисийн бэлтгэлийн хувцастайгаа ирээд надад нэг сав авчраад, ширээн дээр үлдээсэн байна. Тэгснээ "Би нэрсээр бүрсэн шоколадтайг нь аваад ирлээ. Гэхдээ чи илүү хурдан үйлчилгээ хүсэж байвал гаатайг нь хэрэглээрэй, гаатайг нь сордог болохоор илүү хурдан нөлөөлдөг юм" гэдэг байгаа" хэмээжээ. 

Теронд марихуаны нойрсуулах үйлчилгээ нь таалагдаж байгаа ч ээж нь түүнд авчирч байгаа нь таалагдахгүй байна гэв. 

Түүний тоглосон шинэ кино Cringo-д Мексикт очиж марихуаныг таблетан эм хэлбэрээр, их хэмжээгээр үйлдвэрлэхээр явж байгаа эм зүйчдийн талаар гардаг. Жимми Киммелийн нэвтрүүлэгт орохдоо тэрбээр найманжил марихуан хэрэглээд болих болсон шалтгаанаа хуваалцжээ. "Би аливаа зүйлийг туршиж үзэхэс айдаггүй. Гэтэл нэг өдөр миний бие өөрчлөгдөд хөргөгчнийхөө урд найман цаг гацчихсан. Инээхээ больж, хөгжилтэй байхаа больчихсон" хэмээн таашаал авахаа больж, марихуанаас гарсан талаараа ярьжээ.