"Монгол Улсын томоохон улс төрч буюу нэр бүхий нэг сайд БНСУ-ын баячуудын дүүрэг гэгдэх Ганнам дүүрэгт гурван хаустай. Тухайн хүн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм" гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахимд цацагдаад буй.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг асуудлын талаар өнөөдөр байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Төрүүлсэн эхийгээ ч мөнгөөр худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцөлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумс” Ч.Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ.  Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. 

Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан. Дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд”...

Posted by Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed on Saturday, August 8, 2020