УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хэрэгтэй байна. Цаг үеийн асуудалтай холбогдуулаад яаралтай хуралдах шаардлагатай байгаа учраас үдээс өмнөх хуралдаанаас завсарлага өгөхийг хүсэж байна" хэмээв.

Хуралдаан даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн 2020 оны төсвийг батлах тухай тогтоолын төслийн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг яаралтай сонсох ёстой. Үүнийг сонсчихоод МАН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгье" гэв.

Тус санал дүгнэлтийг хаалттай сонсохоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.