Энэ жилийн эхний хосоор “Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Сон Еэ Жи, Хён Бин нар тодорсон болохыг “Dispatch”-аас зарласан билээ. Тус олон ангит кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд ойролцоо насны ганц бие хоёр алдартныг болзоосой гэж хүссэн хүмүүс эрс нэмэгдсэн.Тэгвэл өнөөдөр уг цувралын секонд копл буюу туслах дүрийн хосууд мөн үерхэж эхэлснийг “Sports Chosun” сайт мэдэгдлээ. 

Жүжигчдийн ойр дотны хүмүүсийн хэлснээр хосууд зураг авалтын дараахнаас дотносож, болзож эхэлжээ.  Жүжигчин Ким Жун Хён нь жүжигчин бүсгүй Со Жи Хэгээс зургаан насаар дүү ба түүний эмэгтэйлэг, мэдрэмжтэй байдалд татагдсан гэж хэлсэн гэнэ.

Мэдээ нийтлэгдсэн даруйд тус тусын агентлагаас эрс үгүйсгэсэн тайлбар хийсэн ч оддын үерхлийг зарладгаараа алдартай 'Dispatch" тэдний үерэж буйг баталлаа.  Ким Жун Хён нь өмнө жил Со Жи Хэгийн гэрээс арван минутийн зайтай газар нүүж очсон ба тэд ихэнхидээ гэртээ болзоцгоодог гэжээ.