Б.Баясгалан
01 сарын 27, 2020
УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын зөвлөл өнөөдөр дараах гурван асуудлаар хуралджээ.
Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн Н.Номтобаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан гарагт шийдвэр гаргасан байна. Энэ талаар АН сууриа илэрхийлэх нь зүйтэй. Яагаад вэ гэхээр Монгол Улсын төрийн төлөө зүтгэж явсан, АН-ын дэд дарга асан Г.Батхүү агсантай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт 3 зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай Улсын ерөнхий прокурорын УИХ-д хүргүүлсэн албан тоотод дурдагдсан. Тиймээс бид үүнийг онцгой анхаарах шаардлагатай.
Талийгаачийн гэр бүлийнхэн энэ сарын 22-нд АН-д захидал илгээсэн. Тус захидалдаа шударга ёсыг тогтоох, хэгийн үнэн зөвийг тогтоох тал дээр АН ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлсэн байсан. Улмаар бид Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог хасах гэж буйтай холбоотойгоор бид УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн. Гурван мандаттай байгаа 90 мянга хүрэхгүй, цөөн сонгогчидтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Бидний тавьж буй шаардлага хуульд нийцэж байгаа. Үүнд үндэслэн аймгуудын мандатын тоог шийдвэрлэх шаардлагатай. Энэ байр сууриа хадгалж чуулганы хуралдаанд оролцоно.
Коронавирустай холбоотой асуудалд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхаарах ёстой. Дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай.
ан-ын зөвлөл коронавирус н.номтойбаяр оюутан уих-ын сонгуулийн тойрог
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.